Тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар мэдээлэл өглөө.
НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан: 2025-2026 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сүүлийн 10 гаруй хоногт зам тээврийн зөрчлийн тоо нэмэгдэж байна. Мөн хөдөө орон нутгаас хичээлийн шинэ жилийн бэлтгэл хийхтэй холбогдуулан Улаанбаатар хотыг зорих тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байна.
Тиймээс энэ сарын 27-оос 9-р сарын 16-ны хооронд тэгш сондгойгоор зорчих шийдвэр гарлаа. Тус өдрүүдэд сондгой өдрүүдэд сондгой дугаартай, тэгш өдрүүдэд тэгш дугаартай тээврийн хэрэгсэл зорчино. Харин 9-р сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалтгүй бүх тээврийн хэрэгсэл зорчино.
Харин хязгаарлалтын цагийн хуваарь хэвээрээ байгаа ч бүсчлэл байхгүй байхаар шийдвэр гарсан. Тиймээс иргэдийг дугаарын хязгаарлалттай өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслийг сонгож зорчихыг зөвлөж байна.
Шууд дамжуулалт: