Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.08.25 16:11
418
Бусдыг санаатайгаар хөнөөхийг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Бусдыг санаатайгаар хөнөөхийг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Г.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто засварын газарт иргэн М.Т-ийг үл ялих зүйлээс болж маргалдан зодож, улмаар хохирогч ухаан балартан биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж, авто машины төмөр эд анги ашиглан зодож, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 (онц харгис хэрцгийгээр), (хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй...), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд  шилжүүлсэн байна.