Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 07 сарын байдлаар иргэдийн гадаад улс оронд суралцах, зорчих, амьдрах сонирхол хэрэгцээ, шаардлагыг ашиглан “Виз гаргаж өгнө, гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилан мэхэлсэн 22 удаагийн гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.