Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гадаад мэдээ
2025.08.26 16:16
351
Вашингтон D.C- д "Харандаа"-ны хөшөөнөөс өндөр барилга хориотой

Вашингтон D.C. гэхээр хамгийн түрүүнд санаанд ордог зүйл бол Капитолын ордон, бас хүмүүсийн хэлдгээр “харандааны хөшөө” буюу Washington Monument. Энэ хөшөө 555 фут (≈169 м) өндөр бөгөөд хотын тэнгэрийн хаяанд цорын ганц давамгай харагдах ёстой гэж үздэг.

Тиймээс л 1910 онд баталсан Height of Buildings Act гэдэг хуулиар:

-Барилгын өндөр тухайн гудамжны өргөнөөс +20 фут-аас илүү байж болохгүй 

-Ихэнхдээ дээд тал нь 40 м (130 фут) 

-Зарим тусгай гудамжинд 49 м (160 фут) хүртэл зөвшөөрдөг. Ингэснээр Вашингтон хотод Нью-Йорк, Чикаго шиг тэнгэр баганадсан шилэн барилгууд байхгүй. Харин ч эсрэгээрээ — өндөр барилгагүй учраас хөшөө, дурсгалууд хотын тэнгэрийн хаяанд дангаараа тодорч, Вашингтоны skyline-ийг дэлхийд өөрийнхөөрөө өвөрмөц болгожээ.