Говийн бүсийн хөгжлийг дэмжих хүрээнд Шадар сайд С.Амарсайхан болон “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Оюу Толгой” ХХК, “Бүсчилсэн Хөгжлийн Үндэсний Хүрээлэн” хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Уянга мэдээлэл өглөө.
Тэрээр, Энэ асуудлыг зөвхөн Өмнөговь аймагт гэхгүйгээр дөрвөн аймагт бүсчлэн оруулж байгаад талархаж хүлээж авч байгаа. Энэ судалгаа манай улсад өмнө нь нэг удаа хийгдсэн байдаг.
Газрын доорх усны болон устай холбоотой судалгаа манай улсад хангалтгүй хийгдсэн байдаг. Нийт нутаг дэвсгэрийг 100 хувь гэж авч үзвэл ердөө 17 хувьд нь л судалгаа хийгдсэн байдаг.
Ус байна уу үгүй юу гэдгийг биш ууж болох уу гэдэг нь өөр түвшний асуудал байдаг. Тэгэхээр усыг ууж болох эсэх, халдваргүйжүүлэх шаардлагатай бол аль аль худгуудаа халдваргүйжүүлэх ёстой судалгааны ажил бичигдсэн байгаа. 2026 оноос аль болох хурдан төслөө эхлүүлье гэж мэргэжилтнүүд ярьж байна. Тиймээс тус асуудалд анхаарч ажиллана.
Шууд дамжуулалт: