Говийн бүсийн хөгжлийг дэмжих хүрээнд Шадар сайд С.Амарсайхан болон “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Оюу Толгой” ХХК, “Бүсчилсэн Хөгжлийн Үндэсний Хүрээлэн” хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Шадар сайд С.Амарсайхан "Тодорхой хугацаанд дорвитой үр дүн өгөхүйц шинжлэх ухааны үндэслэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд хамтарч ажиллана. Мөн говийн бүсийн хөгжлийн нийгэм, эдийн засгийн 20 жилийн төлөв байдал, орон нутгийн онцлог, дотоод нөөц бололцоо, хүн ам зүйн бүтэц зэрэгт тулгуурласан хүний хөгжлийн асуудлуудыг нарийвчилж тодорхойлно.
Зөвхөн нийслэл гэдэг нэг төвтэй биш олон төвтэй, бүсчилсэн хөгжлийн тэнцвэртэй бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна.
Хүний нөөцийг бэлтгэх, мал аж ахуйг орчин үеийн шинэ түвшинд гаргах, алсарч байгаа нүүдлийн өв соёлоо хадгалж, хамгаалахад анхаарсан нарийн судалгаа шинжилгээг хийж, хоршоологчдоо чадавхжуулах ажил хийгдэнэ. Цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: