Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.08.27 15:04
258
Нийтийн соёл нэг хүнээс эхэлнэ

Хичээлийн шинэ жил эхэлж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна.

Тиймээс нийслэл хотын зам тээврийн осол, хэрэг зөрчлийн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирхаас урьдчилан сэргийлэх, хууль дүрмийг сурталчлах замаар иргэдийн эрх зүйн мэдлэг болон замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, хэвийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор "Хотын соёл" ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус аян ирэх сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Нийтийн соёл нэг хүнээс эхэлнэ. Тиймээс жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ баримталж, соёлтой боловсон оролцохыг уриалж байна.