Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Спорт
2025.08.28 09:27
390
Э.Даваахүү Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Казахстан улсын Шымкет хотод буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 15-30-нд болж байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 30 тамирчин оролцож байна.
Тус тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн сонгомол гар бууны 50 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Даваахүү хүрэл медаль хүртлээ. Энэ дасгалд Ираны тамирчид эхний хоёр байрыг эзлэв.
Монголын Буудлага спортын Ази тивийн анхны медалийг 1987 онд гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат сонгомол гар бууны 50 метрийн дасгалд (хүрэл медаль) хүртэж байсан бол Ази тивийн анхны алтан медалийг гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 1991 онд хүртэж байжээ.