Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд ДХ327 цэгээс ДХ331 цэг хүртэлх дулааны шугамыг шинэчилнэ. Энэ хүрээнд дүүргийн 5 дугаар хороо Нарны гүүрний хойд хэсэг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, шугам шинэчлэх, солих ажлыг 8-р сарын 28-ны 06:00 цагаас 8-р сарын 31-ний 06:00 цагийн хооронд хийж гүйцэтгэхээр болжээ.
Нарны гүүрнээс Их тойруугийн замтай нийлэх уулзвар хэсгийг хааж, шугам шинэчлэх, солих ажлыг 8-р сарын 30-ны 23:00 цагаас 8-р сарын 31-ний 06:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.