Шинэ тутамд хөгжиж буй хүний нөөцийн салбарт байгууллагууд зарим алба, нэгжээ “Хувь хүний хөгжил, аз жаргал, нийгмийн асуудал хариуцсан алба” болгон өөрчлөх шаардлага үүсээд байна.
Дэлхий нийтээрээ чадварлаг боловсон хүчний төлөө өрсөлдөж буй энэ цаг үед ур чадвартай, өндөр бүтээмжтэй ажилтныг хувь хүнийх нь хөгжилд тулгуурлан бэлтгэх нь тухайн хүн хийгээд компанийн ирээдүй, цаашлаад улс орны хөгжилд томоохон нөлөөтэй.
Гэтэл ажиллах хүч ерөнхийдөө маш тогтворгүй байгааг 2025 онд хийгдсэн нөлөө бүхий хэд хэдэн судалгаа харуулжээ.
Жишээлбэл дэлхийн 140 гаруй улсад салбартай олон улсын мэргэжлийн үйлчилгээний компани болох “Willis Towers Watson”-ийн ээлжит судалгаагаар АНУ-ын нийт ажиллах хүчний 60% нь ажлын байраа өөрчилж шинэ ажилд ороход бэлэн гэжээ.
Үүний нэг томоохон шалтгаан нь одоогийн хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй тоглогчдын ихэнхийг шинэ мянганыхан буюу багаасаа компьютер, гар утастай харьцсан хүмүүс бүрдүүлэх бөгөөд тэд хөдөлмөрийн харилцаагаа автоматжуулсан байгууллагуудыг илүүд үзэх болжээ. Хачирхалтай нь тэд гэртэйгээ ойр ажиллахыг мөн адил хэмжээнд чухалчилсан байна.
Ажиллах хүчний хүн ам зүй ийнхүү өөрчлөгдөхийн хэрээр томоохон компаниуд бүхий л салбарт түрэн орж ирж буй AI технологийн тусламжтайгаар шинэ мянганы ажилчдынхаа тогтвортой байдал, өндөр бүтээмжид анхаарч, тэднийг ямар нэг дарамтгүй, “аз жаргалтайгаар бүтээлч” ажиллах нөхцөлөөр хангахыг эрмэлзэж байна.
Манай улсын тухайд ч хөдөлмөрийн насныхны багагүй хувийг мөн л шинэ мянганыхан эзэлж байгаа бөгөөд 2035 он гэхэд энэ хувь 43 хүртэл өсөх юм.
Тэгвэл тэдний дунд хийсэн асуулгаар Монгол орны эрс тэс уур амьсгал, авто замын түгжрэл, дэд бүтэц нийтийн тээврийн хүртээмжээс шалтгаалан ажлын байр болон гэр ойрхон байх нь ч чухалд эрэмбэлэгдсэн байна.
Тэгвэл “Монголын иргэн бүрд ажлын байр” уриатай ажлын байрны үндсэн платформ Zangia.mn нь Монголын хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн аналитик, өгөгдлийг ашиглан салбарынхаа ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох “Advanced AI” ухаалаг шийдлийг нэвтрүүлжээ.
“Advanced AI” гэдэг нь асуудал шийдэх болон хүнтэй харьцах чадвар, мэдээлэл боловсруулалтын хурд, өөрөө суралцаж, сайжрах зэрэг чадвар нь өндөр хөгжсөн хиймэл оюун ухаан юм.
Монголдоо анхдагч энэхүү хөгжүүлэлтийн хүрээнд маш олон шинэчлэл хийгдсэнээс ганцхан жишээ дурдахад AI технологид суурилсан “Надад ойр” цэсээр дамжуулан ажил хайгчид гэртэйгээ ойр ажлын байрны заруудыг илүү нарийвчлалтай дэлгэрэнгүй харахаас гадна зайнаас ажиллах боломж, гэрээт ажлын нөхцөлүүд гэх мэт хөдөлмөрийн харилцаа нь улам өргөжжээ.
Харин ажил олгогчид ажлын зар боловсруулахаас эхлээд ажилтан авах хүртэлх бүх процессыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар, богино хугацаанд гүйцэтгэх юм.
Монголдоо анхдагч энэхүү хөгжүүлэлтийн хүрээнд маш олон шинэчлэл хийгдсэн бөгөөд ZANGIA.MN-ийн нийт 1.2 сая гаруй хэрэглэгчийн CV илүү автоматжин хуудасны тоо хамгийн багадаа тус бүр 0.5 хуудсаар багассан нь, ажлын сонгон шалгаруулалтын үеийн цаасны хэмжээ цаашид хэрэглээ тутамдаа мөн хэмжээгээр хэмнэгдэж буй байгальд ээлтэй шинэчлэл болж чаджээ.
Ийнхүү “Advanced AI” -ийн тусламжтайгаар хэрэглээ хэд дахин хялбаршсанаар ажил олгогч болон ажил горилогч талууд дундаа уулзаж хамтран ажиллах боломж эрс өссөн байна.