m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2025.09.01 17:31
444
Монгол Улс ШХАБ-д ажиглагчийн статусаа хадгална

БНХАУ-ын Тяньжин хотноо болж буй ШХАБ-ын өндөр дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албаны бусад хүмүүсийн хамт оролцож буй.  Энэ удаагийн уулзалтын онцлог болон ач холбогдлыг оролцогчид ийн дүгнэж байна.

Олон улс судлаач Д.УЛАМБАЯР: ШХАБ-ын хүрээнд хөрш гурван орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал

Ши Жиньпин дарга “ШХАБ-ын үзэл санаа гэж шударга, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хоршин хөгжиж, хамтаараа ашиг хүртэх” гэж хэлээд байгаа. Энэ хүрээнд бид бүс нутгийн үйл явдалд идэвхтэй оролцох ёстой. Үүний нэг чухал хэсэг нь ШХАБ-ын хүрээнд гурван улсын хамтын ажиллагаа юм. Энэ бол яалт ч үгүй, гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн. Хамтын ажиллагаагаа яаж эдийн засгийн салбарт эрчимжүүлэх вэ, Монгол-Хятадын хоорондын худалдааг хэрхэн 20 тэрбум ам.долларт хүргэх гэдэг асуудал байна. ОХУ-аас түлш шатахууны нийлүүлэлтийг тасралтгүй хийх асуудал байна.

ШХАБ-аас ажиглагч орнуудтайгаа эдийн засгийн талаар хамтран ажиллах замын зураг гэж баталсан. Гэхдээ үүнийг ахиад шинэчилнэ. Монгол Улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд одоогийн статусаа хадгалаад явах нь зүйтэй гэж байгаа юм.

Хятад судлаач Х.БААТАРХҮҮ: ШХАБ ирэх 10 жилийн стратегиа гишүүн орнууд болон бусад субьектүүдэд түгээж байна

Энэ удаагийн уулазлтад гурван онцлог байна. Нэгдүгээрт, ШХАБ дээр нэмэх нь PLUS гэсэн форматаар анх удаа зохион байгуулагдаж байна. Өөрөөр хэлбэл, ШХАБ төдийгүй төв азийн бусад бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны интеграциудад бид үүүд хаалгаа нээж, илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаа юм.

Хоёрдугаарт, ШХАБ-ын энэ удаагийн уулзалтад байгуулагдсан цагаасаа хойш 24 жилийн хугацаанд хамгийн олон оролцогчтой мөн оролцогчийн түвшин ч өндөр байна.

Гуравдугаарт, одоогоос 10 жилийн өмнө ОХУ-д зохион байгуулагдсан ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар ШХАБ-ын 10 жилийн стратегийг баталж, олон нийтэд түгээсэн бол энэ удаа түүнийгээ дүгнээд, ирэх 10 жилийн стратегиа гишүүн орнууд болон бусад субьектүүдэд түгээж байна.

ШХАБ-ын энэ индрийг ашиглаад Монгол Улсын хөрөнгө оруулалт, худалаа, эдийн засаг, мөн анх байгуулагдсан үеийн үзэл санаа болох аюулгүй байдлыг сахин хамгаалах, терроризмтэй тэмцэх зэрэг үйл ажиллагаанд Монгол Улс ажиглагчийн байр сууринаас идэвхтэй оролцохоор ирсэн.  

БНХАУ-ын Тяньжин хотноо болж буй ШХАБ-ын өндөр дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албаны бусад хүмүүсийн хамт оролцож буй.  Энэ удаагийн уулзалтын онцлог болон ач холбогдлыг оролцогчид ийн дүгнэж байна.

Олон улсын харилцаа судлаач, профессор Д.БАЯРХҮҮ: Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Самаркандад болсон ШХАБ-ын уулзалтад оролцох үед бас ийм гарчигтай мэдээлэл явж байсан. Тэр үед Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн. Ер нь удаа дараалан илэрхийлж байгаа. Монгол Улс ШХАБ-д ажиглагчийн статусаараа үргэлжлэн ажиллана.

Олон улс судлаач Д.УЛАМБАЯР: Ши Жиньпин дарга “ШХАБ-ын үзэл санаа гэж шударга, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хоршин хөгжиж, хамтаараа ашиг хүртэх” гэж хэлээд байгаа. Энэ хүрээнд бид бүс нутгийн үйл явдалд идэвхтэй оролцох ёстой. Үүний нэг чухал хэсэг нь ШХАБ-ын хүрээнд гурван улсын хамтын ажиллагаа юм. Энэ бол яалт ч үгүй, гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн. Хамтын ажиллагаагаа яаж эдийн засгийн салбарт эрчимжүүлэх вэ, Монгол-Хятадын хоорондын худалдааг хэрхэн 20 тэрбум ам.долларт хүргэх гэдэг асуудал байна. ОХУ-аас түлш шатахууны нийлүүлэлтийг тасралтгүй хийх асуудал байна.

ШХАБ-аас ажиглагч орнуудтайгаа эдийн засгийн талаар хамтран ажиллах замын зураг гэж баталсан. Гэхдээ үүнийг ахиад шинэчилнэ. Монгол Улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд одоогийн статусаа хадгалаад явах нь зүйтэй гэж байгаа юм.

Хятад судлаач Х.БААТАРХҮҮ: Энэ удаагийн уулазлтад гурван онцлог байна. Нэгдүгээрт, ШХАБ дээр нэмэх нь PLUS гэсэн форматаар анх удаа зохион байгуулагдаж байна. Өөрөөр хэлбэл, ШХАБ төдийгүй төв азийн бусад бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны интеграциудад бид үүүд хаалгаа нээж, илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаа юм.

Хоёрдугаарт, ШХАБ-ын энэ удаагийн уулзалтад байгуулагдсан цагаасаа хойш 24 жилийн хугацаанд хамгийн олон оролцогчтой мөн оролцогчийн түвшин ч өндөр байна.

Гуравдугаарт, одоогоос 10 жилийн өмнө ОХУ-д зохион байгуулагдсан ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар ШХАБ-ын 10 жилийн стратегийг баталж, олон нийтэд түгээсэн бол энэ удаа түүнийгээ дүгнээд, ирэх 10 жилийн стратегиэ гишүүн орнууд болон бусад субьектүүдэд түгээж байна.