Мандалговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын их засварын ажилтай танилцлаа

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон холбогдох албаны хүмүүс Мандалговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын их засварын ажилтай танилцлаа.

Багц-1 буюу 73-89 км дэх 16 км авто замын их засварын гүйцэтгэгч “Ди Вай Кэй Би” ХХК нь Буталсан чулууны үйлдвэрийг ашиглалтад оруулж, 3500м3 орчим чулуу бутласан. Мөн далангийн өргөсөлтийн дүүргэлтийг 10 км орчимд дүүргэлт хийгээд байгаа ба дээрх замын хэсэгт ресайкл явахад бэлэн болсон байна.
Багц-2 буюу 89-103км дэх 14 км авто замын их засварын гүйцэтгэгч “Хурдны зам” ХХК нь Далангийн өргөсөлтийн дүүргэлтийг 12 км орчимд дүүргэлт хийсэн ба дээрх замын хэсэгт ресайкл явуулж хучилт авахад бэлэн болсон байна.
Аймгийн Засаг дарга тус ажлын гүйцэтгэгчид болон хяналт хийж буй зөвлөх багт ажлаа гэрээний хугацаанд чанартай гүйцэтгэх мөн түр замын арчлалт, сайжруулалтыг нэмэгдүүлэх, орон нутгаас шалтгаалах алимаа асуудлыг яаралтай хүсэлт тавьж шийдвэрлүүлж байх зэрэг үүрэг даалгавар өглөө.