m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 00:17
267
Архангай: "Сумын төвийн шинэчлэл"-ийг Тариат сумаас эхлүүллээ

 "Сумын төвийн шинэчлэл" хөтөлбөрийн хүрээнд 2014 онд 16 сумыг уг хөтөлбөрт хамруулах Засгийн газрын шийдвэр гарч, Архангай аймгийн Тариат сум шинэчлэлд хамрагдах болсон талаар мэдээллийг хүргэж байсан. Тэгвэл Тариат сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулагдаж их ажлын бэлтгэл дуусч үндсэн ажил эхэлсэн байна. "Сумын төвийн шинэчлэл"-ийг Архангай аймгийн Тариат сумаас эхлүүлж байгаа бөгөөд албан ёсны нээлтийг Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан тэргүүтэй яамны зочид, аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид, ажлыг гүйцэтгэгч Архангай аймгийн "Бүтээн байгуулалтын нэгдэл"-ийн удирдлагууд нээж эхлүүллээ.

Сумын төвийн айл өрх, албан байгууллагууд нь халуун хүйтэн ус, бохир, дулаанд холбогдсон орчин үеийн тохилог суурин үүссэнээр иргэдийн ая тухтай амьдрах, орон нутагт тогтвортой суурьших нөхцөл бүрдэх юм. Уг төслийг хэрэгжүүлэхэд таван тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсаас олгож байгаа аж. Уг ажлыг орон нутгийн барилга, дэд бүтэц, дулааны компаниудын хамтарсан "Архангайн Бүтээн байгуулалтын нэгдэл" гүйцэтгэж байгаа нь ихээхэн онцлог бөгөөд нэг талаар аймгийн төр захиргааны зүгээс орон нутгийн компаниудаа дэмжсэн нөгөө талаар орон нутагтаа хийгдэж буй их ажлыг өндөр бүтээмжтэйгээр хийж гүйцэтгэх хүсэл эрмэлзэл "Архангайн Бүтээн байгуулалтын нэгдэл"-ийн хүн бүхэнд байгаа. Тиймээс эхлүүлсэн ажил маань богино хугацаанд чанартай, гүйцэтгэл сайтай, үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт итгэж байна хэмээн аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ хэллээ. Удахгүй Тариат сум гурван мегаваттын дулааны станцтай, 150м3-ын эзэлхүүнтэй цэвэрлэх байгууламжтай, 3.1 км хатуу хучилттай авто замтай / сум дотроо /, инженерийн шугам сүлжээнд хамрагдсан тохилог сум болохнээ.