2026 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс нийслэл, дүүрэг, аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гуудад нийт 440 тэрбум 891 сая төгрөгийн санхүүжилт олгохоор Төсвийн тухай хуулийн төсөлд тусгажээ.
Энэхүү жагсаалтаас харахад, Улаанбаатар хот 42 тэрбум 639.9 сая төгрөг, Өмнөговь аймаг 42 тэрбум 558.7 сая төгрөг, Дорноговь аймаг 34 тэрбум 920.2 сая төгрөгийн орлогоор тэргүүлж байна. Харин Баян-Өлгий аймаг 10 тэрбум 828.9 сая төгрөг, Архангай аймаг 9 тэрбум 414.2 сая төгрөг, Говьсүмбэр аймаг 5 тэрбум 118.2 сая төгрөгийн орлогоор “баян ходоод” болж байгаа аж.
Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС) нь нутгийн иргэдийн оролцоотойгоор аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн төсвийн жилд хийх шаардлагатай ажлыг эрэмбэлээд, шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, уг сангийн хөрөнгө оруулалт нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрахад таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг гэсэн үг.
Энэхүү санг анх 2013 онд бий болгосон бөгөөд 2025 он дуустал нийслэл болон 21 аймаг, 330 суман дахь ОНХС-уудад нийт 2.8 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байдаг.