m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2025.09.04 14:09
2445
“ЗААН ЖИМНИ” АВТОМАШИНЫ ТАВ ДАХЬ ЭЗЭН ТОДОРЛОО

“Бридж Моторс” ХХК-ийн зүгээс намрын эхэн сарын билэгт сайн өдрийг сонгон үндэсний баяр наадмын долоогийн даваанд тунан барилдаж давсан Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат, Монгол Улсын Арслан Энхтүвшингийн Батмагнайд 5 дахь “Заан Жимни” бай шагналыг гардууллаа. 

Уг арга хэмжээнд: 

“Бридж” корпорацийн ТУЗ-ийн дарга Д.Ганхуяг,

“Бридж” корпорацийн Гүйцэтгэх захирал Ө.Батзориг,

“Бридж Моторс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Батбаяр болон бусад удирдлагын баг бүрэлдэхүүн оролцон, залуу арсландаа баяр хүргэлээ. 

Зохино байгуулагчдын зүгээс “Заан Жимни” бай шагналын зорилго, ач холбогдлыг “Нэгдүгээрт, үндэсний бөхийн спортыг дэмжиж, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ үндэстний соёл, ахуй, уламжлалаа батжуулан хөгжүүлэх. Хоёрдугаарт, хойч үеийн залуусыг үндэсний бөхийн спортоор хичээллэх хүсэл, тэмүүлэлтэй болгож, бөхчүүдээ дэмжин урамшуулснаар Монголын хүүхэд, залуус багаасаа зөв дадал хэвшилтэй болж, бие бялдрын өв тэгш хөгжилд хүрнэ. Энэ нь тэдний оюун санааны төлөвшилд эергээр нөлөөлөхөөс гадна тэсвэр хатуужил, зорилго тэмүүллийг бий болгож, цаашлаад улс орныхоо ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулах эх оронч залуусыг төлөвшүүлэх үндсэн ач холбогдолтой бөгөөд үүний сацуу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах зорилготой юм” хэмээн тайлбарласан юм.

“Сүзүки Жимни” автомашин нь хот болон хөдөөгийн хосолмол хэрэглээнд, Монгол орны нөхцөлд хамгийн нийцтэй, түүнчлэн МОНГОЛ АЙЛ БҮРТ байхад тохиромжтой унаа гэж “Бридж Моторс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Батбаяр хэллээ.

“Заан Жимни” арга хэмжээг 5 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд 2020 онд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд Мягмарын Бадарч, 2022 онд Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл, 2023 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон, 2024 онд Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын харъяат улсын арслан Баярсайханы Орхонбаяр нар тус тус бяр хүч чадал, уран мэхийг уралдуулан ЗААН ЖИМНИ-гийн эзэд болж байсан билээ.