Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Гадаад мэдээ
2025.09.04 15:07
3050
Европын улс орнууд гелэн хумсны будгийг 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн хоригложээ
 
Ихэнх гелэн лакны найрлагад байдаг TPО буюу триметилбензоил дифенилфосфин нь LED гэрэлд гэрлийн энергийг шингээж, хумсыг гялалзсан хатуу болгодог гол бодис юм.
Харин Европын Холбооны Комисс ТРО нь 1В ангилал буюу "хавдар үүсгэгч, мутац үүсгэгч, нөхөн үржихүй эрүүл мэндэд хортой" гэж үзжээ.
Европын холбооны улс орнуудад ТРО агуулсан гелэн хумсны лакийг импортлох, худалдах, гоо сайхны салонуудад хэрэглэхийг хоригложээ. Шинэ зохицуулалтыг зөрчвөл 22,000 евро хүртэлх торгууль ногдуулах юм байна.
Эх сурвалж: New York Post, Daily mail, Хавдар судлалын үндэсний зөвлөл