АНУ-ын цагаачлалын байгууллага өнгөрөгч баасан гарагт “Хууль бусаар оршин сууж байсан, гадаадын 475 хүнийг баривчилсан. Тэдний дийлэнх нь буюу 300 орчим нь Өмнөд Солонгосын иргэд” гэж мэдэгдсэн нь дэлхий даяар шуугиан тариад байгаа. Учир нь АНУ-ын цагаачлалын байгууллага гадаадын иргэдийг ийм олноор нь нэг дор саатуулсан анхны тохиолдол болж байгаа юм.
Жоржиа мужийн Брайан Каунти дахь батарейны үйлдвэр барьж буй “HL-GA Battery” компаний талбай дээрээс хийсэн энэхүү баривчилгаа хийгдсэн хийсэн байна. Жоржиа мужийн захирагч Стивен Шранк “Энэхүү баривчилгаа нь тухайн барилгын талбай дээр хууль бус ажиллах хүчнийг авч ажиллуулж байгаа тухай олон сарын мөрдөн шалгалтын дүнд хийгдсэн” гэж мэдэгдсэн.
HL-GA нь Hyundai Motor Group болон “LG Energy Solution”-ийн хамтарсан компани юм. Энэ хоёр компани 2023 оноос “Hyundai Motor Group Metaplant America” талбайд 4.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, эхний үйлдвэрээ барьж эхэлсэн бөгөөд ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Уг үйлдвэр нь жилд 30 gb цаг батарей үйлдвэрлэж, 300 мянган өндөр хүчин чадалтай цахилгаан автомашиныг хангана гэж тооцоолж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ дахь Солонгосын Элчин сайдын яам болон Атланта дахь Ерөнхий консулын газрыг төв болгож, яаралтай бүх хүчээ дайчлах үүрэг өгсөн байна.
Энэхүү баривчилгаа 9 дүгээр сарын 4-ний пүрэв гарагт болсон бөгөөд маргааш нь АНУ дахь Солонгосын ЭСЯ-ны Консул Чо Ки-жүн баасан гарагт баривчилгаа хийгдсэн талбай дээр ажиллаж, хариу арга хэмжээ авах тусгай баг байгуулсан бөгөөд Атланта дахь Ерөнхий консулын газартай хамтран ажиллаж байна.
Бямба гараг /09.06/-ийн 13:40 цагт БНСУ-ын ГХЯ “Гадаадад байгаа Солонгос иргэдийг хамгаалах штаб”-ыг байгуулж, Чо Хёныг тэргүүнээр нь томилжээ.