Хиймэл оюун ухаан гэхээр л бидэнд хол сонсогддог байсан үе саяхан. Харин өнөөдөр бид тэвдсэн үедээ шууд л ChatGPT-ээ нээж чатлах, өөрт хэрэгцээтэй мэдээллийг авах хүртэл түүнтэй “найзалжээ”. Өөрөөр хэлбэл AI нь зөвхөн технологийн мэргэжилтнүүдийн хэрэглээ байхаа хэдийн больж бидний өдөр тутмын амьдралд ууссаар байна. Зөвхөн ChatGPT-г гэхэд долоо хоног тутам ойролцоогоор 700-800 сая хэрэглэгч ашигладаг бөгөөд AllAboutAI-ийн мэдээллээр 2025 оны зөвхөн 8-р сард гэхэд ойролцоогоор 123 сая хүн түүнийг ашиглаж өдөрт 1-2.5 тэрбум “prompt” буюу өгөгдлийг хүлээн авдаг байна. Түүнчлэн анх боловсон бичилцэж эхэлсэн ChatGPT найзтайгаа бүдүүлэг харьцахыг ч туршиж үзээгүй хүн байхгүй гэдгийг ч нийгмийн хөгжилтэй судалгаанууд харуулсаар байна. Энэ мэтчилэн хиймэл оюуныг хүмүүс төрөл бүрээр дотночлон ашиглахтай зэрэгцэн хэтэрхий ухаалаг түүний сөрөг тал юу байж болохыг хэлэлцэж байна. Харин сүүлийн үед түүнийг зөв ашиглах соёл, хандлагыг илүү чухалчлах болсон.
AI буюу хиймэл оюун ухаан нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх чадвартай ч аливаа сөрөг зүйлсэд зориулагдаагүй гэдгийг технологийн “томчууд” онцолж байна. Ялангуяа хүүхэд залуус түүнийг ашиглан өөрийн гүнзгий судлах чадвар болон амьдралын чанараа сайжруулахад тохиромжтой бөгөөд залхуурах, хуулах, хууран мэхлэх зэргээр өөрийн болон бусдад сөргөөр нөлөөлөхгүй байхыг анхааруулж байна.
Тухайлбал “Тесла” компанийн гүйцэтгэх захирал Элон Маск, “Bloomberg” ТВ-ийн ярилцлагад орох үеэрээ -“AI-г аюулгүй, ёс зүйтэй, хүний сайн сайхны төлөө ашиглах ёстой гэж үздэг бөгөөд үүний тулд технологийн хөгжлийг хариуцлагатай, зохицуулалттайгаар удирдах хэрэгтэй” гэж үздэг тухайгаа илэрхийлсэн байна.
Харин “Мета” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг “ITPro.com”-д өгсөн ярилцлагадаа -“AI бол хүний бүтээлч чадварыг нээж хөгжүүлэх хүчирхэг толь бөгөөд хүний өөртөө итгэх, хөгжих боломжийг тэлнэ гэдэгт итгэлтэй байдаг” хэмээжээ.
Тэгвэл AI-г хэрэглээнд хамгийн эергээр нэвтрүүлж буй бидэнд ойр жишээ бол ZANGIA Advanced AI шинэчилсэн хувилбар юм. Ийнхүү AI-ийн тусламжтайгаар Монгол залуус карьераа дээшлүүлэх боломжтой боллоо.
“Advanced AI” гэх хувилбар нь асуудал шийдэх болон хүнтэй харьцах чадвар, мэдээлэл боловсруулалтын хурд, өөрөө суралцаж, сайжрах зэрэг чадвар нь өндөр хөгжсөн хиймэл оюун ухаан юм.
Монголдоо анхдагч энэхүү хөгжүүлэлтийн хүрээнд маш олон шинэчлэл хийгдсэнээс ганцхан жишээ дурдахад AI технологид суурилсан “AI карьер боломж” цэс л гэхэд, та CV-ээ үүсгэн мэдээллээ бүрэн оруулснаар зөвхөн танд зориулсан карьер төлөвлөгөө болон зөвлөмжийг авах боломжтой. Ийнхүү хиймэл оюун ухаан зөвхөн таны ирээдүйн зорилго, ур чадварт тохирсон карьерын чиглэлийг тодорхойлж өгнө.
Түүнчлэн “AI CV зөвлөмж” цэсийг сонгосноор хиймэл оюун ухаан таны CV-д дүн шинжилгээ хийж тусгайлсан зөвлөмж өгөх ба CV-г тань хэдхэн хормын дотор илүү мэргэжлийн болгон сайжруулах юм. Та өөрийн CV-д ийнхүү өндөр түвшний сайжруулалт хийснээр ажлын карьераа нэмэгдүүлэх боломжтой.
Ийнхүү та Zangia.mn-д CV-ээ үүсгэн өөрийн мэдээллээ бүрэн оруулж ZANGIA Advanced AI- шинэчилсэн хувилбарыг ашиглан сонирхол, мэдлэг, ур чадвартаа тохирох карьер төлөвлөлтийг хиймэл оюун ухаанаар хийлгэснээр ажил карьерын шинэ түвшинд гарах боломжтой.
Zangia.mn — Advanced AI шийдэлтэй ажлын байрны үндсэн платформ
Мэдээлэл авах: 7010-1132
Апп татах: https://onelink.to/vwzhux