Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.09.10 10:20
1560
Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарт зодуулсан хохирогчийг яллагдагчаар татах нэхэмжлэл гаргажээ

Энэ оны 7-р сарын 18-19нд шилжих шөнө Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт бүлэглэн бусдыг зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан. Гэвч өнөөдрийн байдлаар тус хэрэг шийдвэрлэгдээгүй байна. 

Харин “Жем”-ийн Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нар өөрсдийнх нь хүүхдүүдэд зодуулсан хохирогч Д.С-ыг  яллагдагчаар татаж, хилийн хориг тавиулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хурал өнөөдөр 13:00 цагт Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болно.

Харин Таванбогд гурппийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан хил даван оргон зайлж, өнөөдрийг хүртэл ирээгүй байна. 

Хохирогч Д.С зодуулсны улмаас нүүрсний яс цөмөрсөн, нэг нүдний хараа алдагдсан, аяганы яс унасан зэрэг хавсарсан олон гэмтлүүдтэй, маш хүнд хагалгаа эмчилгээ шаардлагатай байсан тул ар гэрийн зүгээс хүсэлт гарган гэмтлийн эмнэлгийн эмчлэгч эмч нараас зөвлөгөө зөвшөөрөл авч эмчилгээд БНСУ-ыг зорьж байсан юм.