Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.09.10 13:03
1699
Г.Амартүвшин: Гурван сая төгрөгийн цалинтай захирлаар ажилд орох юм бол хулгай нь дийлдэхгүй

Эрчим хүчний салбарын бодлого, шийдэл, тулгамдсан асуудлуудыг төрийн ордонд хэлэлцэж байна. Энэ үеэр "Эрчист Монгол" ХХК-ийн захирал Г.Амартүвшинээс тодрууллаа. 

Тэрээр "Эрчим хүчний салбарын хүндрэлтэй асуудал нь нэгдүгээрт тарифын зохицуулалттай, хоёрдугаарт маш олон жил хөрөнгө оруулалт хийгдээгүй. Хуучин тоног төхөөрөмжөө аргалаад л явж байгаа. Гуравдугаарт, хэрэглээ нь өсөөд л байдаг хэр нь нийлүүлэлт нь өсдөггүй. 

Одоо байгаа 27 эрчим хүчний компани бараг ашиггүй, маш бага өгөөжтэй, их хэмжээний зардалтай байна. Эрчим хүчний яамтай хамтраад эрчим хүчний салбарын реформыг хийгээд эхэлсэн. 

ТУЗ-үүдийн тоог 27 биш 14 болгож, давхардсан чиг үүргийг цомхотгож зардлыг бууруулахаар тооцож ажиллаж байна. 

Төрийн өмчит компаниудын захирлын цалинг бууруулж байгаа гэх асуудал дээр гурван сая төгрөгийн цалингаар аятайхан санхүүгийн шинжээч ч олж авч чадахгүй. Гурван сая төгрөгийн цалинтай захирлаар ажилд орох юм бол хулгай нь дийлдэхгүй шүү дээ. Тэр хүн чинь амьдрахын тулд. Тиймээс сэтгэлийн хөөрлөөр 3,4 сая төгрөгийн цалинтай байх ёстой гэж ярьж болохгүй. Харин цалингийн системээ өөрчлөх нь зүйтэй. Хувийн хэвшилд үндсэн цалингаас гадна бонус өгөх ёстой. Гэхдээ оныхоо эцэст санхүүгийн аудит оруулаад, дүгнэлт дээр үндэслэн бонус боддог байх хэрэгтэй" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: