Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Эрүүл мэнд
2025.09.10 14:41
1631
Ж.Чинбүрэн: Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын эрсдэл өндөр байгаа тул хориог үргэлжлүүлнэ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн сумдад тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоосон. Уг асуудлаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Анхны тахал авсан иргэн Э эмнэлгийн байгууллагаас үйлчилгээ авахдаа тарвага идсэн тухайгаа хэлээгүй байна. Энэ нь оношилгоог удаашруулж, ноцтой байдлыг үүсгэсэн. Үүнээс үүдэн эмнэлгийн албан хаагчид анхны хавьтагч болж, сүрьеэгийн тасаг улаан бүсэд орсон.

Нийт анхны хавьтагчаар 110 хүнийг хяналтад авсан.

Сургууль цэцэрлэгийн хувьд есдүгээр сарын 15-ыг дуустал хорио цээрийг үргэлжлүүлнэ. Нөхцөл байдал хүнд байгаа тул одоогоор хорио цээрийн бууруулах арга хэмжээ авахгүй. Голомттой газар амьдарч байгаа иргэд халуурах, булчирхай томрох тохиолдол гарвал яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаарай" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: