Авлига хээл хахууль, улс төрчдийн увайгүй шийдвэрүүд, хүчний байгууллагынхны хүчирхийлэлд туйлдаж цөхөрсөн Балба улсын GenZ үеийнхний эсэргүүцлийн жагсаал үндэсний хэмжээний болон өргөжиж байна.
Өчигдөр /2025.09.09/-ийн байдлаар мөргөлдөөний үеэр 22 хүн нас барж, 200 гаруй хүн шархадсан нь олон нийтийн дургүйцлийг дэвэргэж, илүү хурцадмал байдалд хүргэж байгааг дэлхийн хэвлэлүүд мэдээлсээр байна.
Өнөөдрийн байдлаар босогчид энд тэндгүй галдан шатаах ажиллагаа явуулсны улмаас парламентын барилгаас эхлээд олон барилга байгууламж шатаад байгаа юм.