Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд зам тээврийн осол гарсан тухай дуудлагыг 09-р сарын 11-ний 06:36 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход "ND4240" /Зүтгүүр/ осолдож, иргэн Б /49 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, СХД-ийн яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ.