Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж буй томоохон соёл урлагийн арга хэмжээ болох “UB music festival”-ын талбайн хэсгүүдийг хотын иргэдийн нэрлэж заншсан газар, хорооллын нэрээр нэрлэж, үзэгчдэд шинэлэг хотын соёлын орон зайг бүрдүүлж өгсөн байна.
Энэхүү фестивал нь хотын төв хэсэгт байрлах Social Pay park-д 9 сарын 20-ны өдөр зохион байгуулагдах юм.
Фестивалын зохион байгуулагчдын мэдээллэснээр тусгайлан тохижуулсан талбайн бүсүүдийг:
Тайз – Сүхбаатарын талбай
VIP суудал – Зайсан болон
VVIP хэсэг-Бага тэнгэр
Regular бүс – Үндсэн үзэгчдийн хэсэг
Sitzone - ФАНТАМ
Fanzone - Парк
Food Courts – Misheel Walking Street
Beer - Хүүхдийн 100
Merch - 3,4-р хороолол
Toilet - Цэвэрлэх байгууламж
Гарах орох хэсэг - ЯАРМАГ НИСЭХ хэмээн нэрлэснээр уугуул болон суугуул хотын иргэд маань өөрийн нутаг дэвсгэрийн нэртэй бүсээр үйлчлүүлэх боломжтой болсон байна.
Ингэснээр фестивал зөвхөн урлагийн тоглолт бус, нийслэлийн иргэдийн соёл, онцлогийг харуулсан шинэлэг хотын соёлын наадам болон өргөжиж байгааг зохион байгуулагчид онцолж байна.
За тэгээд та аль хэсгээс үзэх вэ?
🎶 Оролцох уран бүтээлчид
Хөтлөгч: Анхаа & Ууганаа
Хэзээ ч давтагдахгүй, галзуу өдөр таныг хүлээж байна!
Тасалбар авах:
https://www.eventx.mn/event/177
Хэзээ: 2025.09.20
Хаaна: SOCIAL PAY PARK
Холбогдох утас: 7272-6262