Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.09.11 15:39
1211
Д.Дамба: Бид газрын ховор элементээ олборлож, өөрт байгаа баялгаа ашиглах ёстой

"Mining Week- MinePro" 2025 олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалтын нээлт болж байна. Энэ үеэр Г.Дамба эрдэмтнээс газрын ховор элементтэй холбоотой асуудлаар тодрууллаа. 

Д.Дамба эрдэмтэн: Бид өөрт байгаа баялгаа ашиглах ёстой. Ялангуяа цахилгаан машин хөгжсөн энэ үед газрын ховор элемент маш чухал түүхий эд болж байна. Нүүрс халаагаа өгөх хэмжээнд явж байна. Бид дэлхий нийттэй хөл нийлүүлж хөгжих хэрэгтэй. Тэр утгаараа бид газрын ховор элементээ ашиглах ёстой. Нөөц нь тогтоогдсон газрын элементтэй 4-5 орд байдаг. Одоо шинээр зөндөө судалгаа хийгдэж байна. 

Эдийн засгийн хувьд маш их ач холбогдолтой, нүүрс шиг овор хэмжээгүй бага хэмжээгээр гаргадаг, үнэ өртөг нь унадаггүй үргэлж өсөж байгаа. Тиймээс бид газрын ховор элементийг олборлох ёстой. Үүн дээр ямар нэгэн ухралт буцалт байх ёсгүй. 

Ард түмэн яагаад эсэргүүцээд байна гэхээр, энэ нь хоёр талтай. Нэг, манай салбар болон засаг төрөөс хүмүүст зөв тайлбарлаж ойлгуулж чадахгүй байна. Танин мэдэхүйн мэдээлэл дутмаг байна. Нөгөө талд нь зориуд үүнийг эсэргүүцүүлж, манай улсын эдийн засгийг унагах гэсэн гадны ч юм уу дотоодын хүчний бодлого явж байна. 

Шууд дамжуулалт: