Э.Ирэхбаяр
Редактор
УИХ-ын гишүүн
1 цагийн өмнө
132
П.МӨНХТУЛГА: Тэтгэвэр барьцаалсан зээл ямар ч эрсдэлгүй учраас бага хүүтэй байх ёстой

УИХ-ын гишүүн П.Мөнхтулгаас түүний санаачлаад буй Ахмад настны зээлийн хүүг бууруулах хуулийн төслийн талаар тодрууллаа.

Тэтгэврээ нэмүүлэх талаар ахмадуудын шаардлага сүүлийн өдрүүдэд нэлээд идэвхжлээ. Таны хувьд тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах асуудлыг хөндөж буй. Тэгвэл тэтгэврийг нэмэгдүүлэх боломж манай төсөвт бий юу?

Тэтгэвэр нэмэх нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. Төсөвтөө тусгаж оруулж ирдэг. Их хурал баталдаг. Тэгэхээр ганц гишүүний эрх мэдлээс хэтийдсэн асуудал.

Миний хувьд хуулийн төсөл өргөн барих боломжтой. Монгол Улсад төр байгаа л бол ахмадуудаа тэтгэвэр, тэтгэмжээр асран тэтгэх үүрэгтэй. Төр байгаа цагт тэтгэвэр, тэтгэмж цагтаа олгогдоно. Ямар ч эрсдэлгүй зээлийн төрөл. Эрсдэлгүй зээл хамгийн бага хүүтэй байх ёстой. Энэ бол арилжааны зээл биш. Гэтэл хэрэглээний зээлтэй адилхан, өндөр хүү авдаг. Тиймээс ахмадууд болон Монголбанкныхантай зөвшилцөж, хамгийн зохистой хувилбарт оруулъя гэж байгаа юм.

Бусад улсад “Penshion found” байгуулж, ахмадууд тэтгэврээ хадгалуулсныхаа төлөө хүү авдаг, сан нь ч ашиг олдог зохицуулалт байдаг.

Тэтгэврийн зээлийг хуульчилсан 43 улс байдаг. Манайх хуульчлаагүй. Төсвийн ачаалал өндөр. Төрийн алба хаагчдын тоо жилээс жилд нэмэгдээд байдаг. 10 хүн тутмын нэг нь төрийн алба хаагч байна гэдэг бол маш өндөр үзүүлэлт.

Ахмадууд насаараа нийгмийн даатгал төлж ирчихээд, төслнөөсөө хамаагүй бага тэтгэвэр авдаг, иргэндээ хохиролтой систем манайд үйлчилж байгаа.

Зээлийн хүүг аль хүртэл бууруулах боломжтой вэ?

Зээлийн хүүг тухайн улсынхаа төв банкны бодлогын хүүтэй уялдуулж тогтоодог. Манай бодлогын хүү 12 хувьтай байгаа. Тэгэхээр энэ хүртэл буулгах боломтжой гэж үзэж байгаа.

Шууд дамжуулалт үзэх: