Хүний эрүүл мэндийг хамгийн хялбараар үнэлэх шалгуур бол нойр юм.
Харамсалтай нь хүн амын дунд нойргүйдэл их байгааг олон талт судалгаа харуулах бөгөөд ДЭМБ-ийн судалгааны тайланд -“Асуудалгүй унтаж амрах нь дэлхий нийтийн эрүүл мэндийн гол бэрхшээл болоод байна” гэжээ.
Тэдний гаргасан “Дэлхий даяар нойргүйдлийн тархалт, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, нийгмийн ачааллын судалгаагаа”-аар гурван хүн тутмын нэг нь нойргүйдэлтэй хэмээн гарчээ. Энэхүү судалгаанд төлөөлөл болгон 36 улсын нийт 995’544 хүнийг хамруулсан бөгөөд нойргүйдлийн тархалт 29 хувьтай, түүнээс 7.9 хувь нь хүнд хэлбэрийн нойргүйдэлтэй гэх ангилалд багтсан.
Манай улсын хувьд энэ чиглэлийн хэд хэдэн судалгаа хийгдсэнээс хамгийн том нь болох СЭМҮТ-ийн 2013 онд хийсэн судалгаагаар : “Таван хүн тутмын нэг нь нойрны эмгэгтэй байсан нь Ковидын дараа 38 хувь болж өссөн” гэжээ.
Мөн ШУА-ийн Нойр судлалын хүрээлэнгийн судлаач Б.Үүрийнтуяагийн асуумжийн аргад суурилсан “Нойрны чанар ба сэтгэцийн эрүүл мэнд” судалгаанд оролцогчдын 50 орчим хувь нь нойрны чанар муутай, 30 хувь нь сэтгэцийн гаралт эмгэгтэй гэж илэрсэн байна. Мөн 17-40 насны 200 гаруй хүнийг хамарсан судалгаагаар оюутнуудын нойрны чанар бусад насныхнаас муу байгааг тогтоожээ.
Удаан хугацаанд нойргүй явах нь дархлаа сулрах, зүрх судасны эмгэг, чихрийн шижин, таргалалт, сэтгэл гутрал зэрэг өвчлөлийн шалтгаан болж байгаа юм. Улмаар тархины үйл ажиллагаа суларч бүтээмж мууддаг.
Ийнхүү нийгмийн хэмжээний асуудал болоод буй “Нойргүйдэл” хүүхдүүдэд ч “халдаад” эхэлжээ. Үүнд биологийн, сэтгэлзүйн, нийгмийн гээд гурван том хүчин зүйл нөлөөлөх бөгөөд нас, хүйс үл хамаарсан нийтлэг хүчин зүйлд стресс болон дэлгэцийн хэт хамаарал нэрлэгджээ.
Дэлгэцийн хэрэглээ нь нойрны чанарт шууд нөлөөлдөг бөгөөд ялангуяа гар утас, таблет, компьютер зэрэг LED дэлгэцийн цэнхэр гэрэл нь шөнийн турш нойр хүргэдэг мелатонин дааврын ялгаралтыг бууруулдаг байна. Гэтэл өнөөгийн завгүй нийгэмд ажиллах, суралцах үндсэн хэрэгцээнээс шалтгаалан хүн өдөрт дунджаар 6-7 цагийг /Backlinko, DemandSage-ийн судалгаагаар/ дэлгэцийн өмнө өнгөрөөдөг байна. Өөрөөр хэлбэл технологитой уялдсан амьдралын энэ хэмнэл нь “Дэлхийг нойрны асуудалтай” болгож байгаа юм.
Тэгвэл нойрны эмгэгт эмийн эмчилгээнээс гадна, эмийн бус аргаар эмчлэх нь урт хугацаанд илүү үр дүнтэй гэдгийг ч судлаачид зөвлөж байна.
Үүнд амьсгалын дасгал, бясалгал, хөдөлгөөнт дасгалаас гадна унтах орчны эрүүл ахуйг анхаарах, нойрыг дэмжих дуу авианы аргуудыг зөвлөж байна. Мөн дэлгэцээс хамааралтай цагаа багасгах, сурч хөгжихдөө сонсох буюу аудио хэлбэрийн бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох нь тархи болон мэдрэлийн гаралтай өвчлөл, нойргүйдлээс сэргийлэх, сурах үйл явцын хувьд ч илүү үр дүнтэй нь тогтоогджээ.
Тэгвэл энэ төрлийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжийг “Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя” уриатай ZANGIA AUDIO платформ танд санал болгож байна.
Та ZANGIA AUDIO-г сонгосноор Монголын хамгийн том аудио номын санд дэлхийн хаанаас ч зочилж хүссэн аудио ном болон аудио хичээлээ сонсох боломжтой.
Аудио номын санд 650 гаруй аудио ном болон аудио хичээл, подкастаас сонгон татаад интернэтгүй, сүлжээгүй үед ч сонсож цаг хугацаа, санхүүгээ хэмнэж өөрийгөө хөгжүүлэх давуу талтай. Түүнчлэн сонгодог уран зохиолын дээжис, орчин цагийн бүтээлүүдийг үнэгүй сонсох боломжтой. Ийнхүү ZANGIA AUDIO- оос сонсох хэлбэрээр өөрийгөө хөгжүүлэх нь таныг дэлгэцийн хэрэглээг багасгаснаар нойргүйдлээс сэргийлэх, тархины ядаргаагаа тайлж оюун ухаан тэлэх, төсөөлөн бодох чадвараа нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай юм.
Апп татах: https://onelink.to/8gmqt2
Вэбсайт: https://audio.zangia.mn/book