Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Ерөнхийлөгч
2025.09.15 15:48
1021
Т.Аубакир: Тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох боломжгүй

Өнөөдөр УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ үеэр ГБХНХ-ын сайд Т.Аубакираас тэтгэвэр болон цаг үеийн асуудлаар тодрууллаа.

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Шулуухан хэлэхэд тэтгэврийг 1.5 сая болгох боломж байхгүй. Яагаад гэхээр тэтгэвэр авагчдын 93.4 хувь нь 1.5 сая төгрөгт хүрэхээр тооцоо байгаа. Үүнд 4.1 их наяд төгрөг шаардлагатай.

Энэ 4.1 их наяд төгрөгийг хаанаас олж болох вэ. Эсвэл нийгмийн даатгалын шимтгэлийг дахиж нэмэгдүүлэх үү гэх зэрэг маргаантай асуулууд байгаа. Гэхдээ бид энэ асуудлыг Засгийн газарт ярьж байгаа. 

Мөн эдийн засагт үүсэж болох сөрөг нөлөөг нь мэдэж байгаа байх. Инфляцыг шууд хөөрөгдүүлнэ. Гэхдээ тэтгэврийг үргэлж нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Манай яамнаас 2026 оны төсөвт 10.3 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэх саналыг сангийн яаманд өгсөн. Гэвч Сангийн яам дээр 8 хувь гэж яригдаж байгаа. 

Өндөр тэтгэвэр авч байгаа эсвэл бага тэтгэвэр авч байгаа гэж нэмэх үү нийтээр нь нэмэх үү гэдгийг судалж байгаа. 

Шууд дамжуулалт: