УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр "Жигшүүрт хэрэг үйлдсэн этгээдийг бүх насаар нь гяндангийн дэглэмээр хорих хэрэгтэй. Маш хүнд нөхцөлд хоригддог учраас энэ дэглэмээр хоригдож байгаа ихэнх хүмүүс хугацаанаасаа өмнө нас бардаг. Тэр хүн бүх насаа торны цаана гяндангийн нөхцөлд зовж өнгөрүүлэх ёстой гэж би үздэг.
Хэн нэгэн хүн ямарваа нэгэн гэмт хэрэг үйлдсэн бол түүнд тохирсон ял шийтгэлийг заавал эдлэх ёстой. Нөгөө талдаа хүн хэлмэгдүүлж болохгүй. Тиймээс хавтаст хэргийн материалыг маш сайн нягтлах ёстой. Гэмт хэрэгт холбогдсон этгээд хэрвээ мөнгөтэй, эрх мэдэлтэй, хэн нэгэн албан тушаалтай хүний хүүхэд бол хэргээс мултардаг, замхардаг байдал харагдаж байгаа учраас олон нийт санаа зовниж байна. Нийгмийг ийм айдаст автуулахуйн тулд хууль хэрэгжих ёстой.
Прокурорын байгууллагын үйл ажиллагааг цаашид шинэчлэгдэж, өөрчлөгдөх шаардлага бий" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: