“Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий диспетчер Б.Баатараас өвөлжилтийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Тэрээр "Энэ жил 12 сард 1800 мВт орчим хэрэглээ бий болно гэж тооцсон. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блок хугацаанаасаа өмнө ашиглалтад орохоор байна. Одоогоор 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ эрчээрээ ашиглалтад орвол 11, 12 сард хязгаарлалт хийгдэхгүй.
Өнгөрсөн онд эрчим хүчний хэрэглээ оргил үедээ 1655 мВт хүрсэн. Өнгөрсөн жил олон жилийн дунджаас 1-2 градус дулаахан өвөл болсон. Энэ жил 2-3 орчим градусаар хүйтэн байх таазтай байна. Тиймээс эрчим хүчний хэрэглээ 140 мВт-аар өснө гэж үзээд 1800 орчим мВт-д хүрнэ гэж тооцож байна.
Өвөлжилтийн бэлтгэл 90 гаруй хувьтай хангагдсан байна. Эрчим хүчний салбар цахим шилжилт хийх хэрэгтэй" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: