Монголбанкны мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрээ танилцуулсан. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тэтгэврийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Тэтгэврийн зээл гэж бүтээгдэхүүн олон улсад байдаггүй. Яагаад гэвэл тэтгэвэр гэдэг нь амьжиргааны баталгаажих доод түвшнээр олгогдоод, хэвийн амьдралаа хангах эх үүсвэр. Үүнийгээ барьцаалаад зээл авчих юм бол дараа нь тэтгэврийн хөгшчүүд мөнгөгүй болох ч юм уу илүү төвөгтэй байдалд орох эрсдэлтэй. Тиймээс олон улсад тэтгэврийн зээл гэж байдаггүй.
Монголбанк тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн зохицуулалтад оруулсан. Энэ нь ахмадуудад төвөгтэй байдал учруулсан учир тус зохицуулалтаасаа гаргасан. Тэгэхээр тэтгэврийн зээл бол банкны өөрийнх нь дотоод журмаар зохицуулагдаад явж байгаа.
Тэтгэврийн доод хэмжээг 1.5 саяд хүргэх мөнгө нийгмийн даатгалын сангаас гардаг. Нийгмийн даатгалын сан нь өөрөө үүнийгээ даах уу үгүй юу гэдэгт л асуудал байгаа. 2026 онд 6 хувиар өсгөх, дараа нь хэдэн хувиар өсгөх нь сангаасаа л хамааралтай гэж харж байна.
Шууд дамжуулалт: