УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр "Манайд буруу практик яваад байна. Засгийн газар эсвэл хэн нэгэн хүн хүссэнээ оруулж ирээд, тэрийгээ ямар ч үнээр хамаагүй зүтгэж батлуулаад, дараа нь бурууг бусад руу чихэж байна. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан л гэхэд "Засгийн газраас гаргасан тогтоолыг л би биелүүлсэн шүү дээ" гээд ярьж байна. Буруу зүйл хийсэн хүмүүс Засгийн газрын тогтоолыг л биелүүлсэн гэж болохгүй. Сайд нар тооцоо судалгаагаа сайн хийж, улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Би УИХ-ын гишүүн хүн, ард түмний төлөөлөл учраас бүрэн дүүрэн мэдээлэл авсныхаа дараа орох эсэхээ шийдье гэж хэлэх эрхтэй.
"Чалко"-ийн гэрээ их алдагдалтай гэрээ байсан. 350 сая тонн нүүрсийг тэр үедээ 70 доллароор өгнө гэж ярьж байсан. 5 сая нүүрс гаргаад айлаас авсан өрөө хаачих юмыг дөрвөн Засгийн газар дамжаад арай гэж нэгийг нь хаасан. "Гашуунсухайт ганцмод" боомтын хил холболтын гэрээг оруулж ирэх үед нь ийм гэрээ хийгээд нүүрсний үнэ унадаг шүү. "Чалко"-ийн гэрээг давтах вий гэж би хэлсэн. Гэтэл өө бид нар бүгдийг нь тооцсон л гэсэн. Улс бол хохирч байгаа. Энэ гэрээ яаж дууссныг би мэдэхгүй" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: