Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.09.16 15:44
360
А.Энхжин: Төрөөс үзүүлэх дэмжлэгийг нь сайжруулснаар ипотекийн хүү буурна гэж үзэж байгаа. 

Монголбанкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Монголбанкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин: Засгийн газраас орон сууцны санхүүжилтийн тогтолцоог сайжруулъя, бусад өндөр хөгжилтэй орнуудын сайн жишигт тулгуурлан үр ашгийг нь дээшлүүлье, хүүг нь бууруулъя гэдэг чиглэлээр ажлын хэсэг байгуулж, ипотекийн банк байгуулах асуудал яригдаж байгаа.

6 хувийн ипотекийн хөтөлбөртэй холбоотой журам, тодорхой заалтууд оруулах, хүртээмжтэй болгох, зорилтод иргэдэд хүргэхээр Монголбанкны зүгээс тодорхой саналууд боловсруулсан байсан. Гэхдээ энэ ажлаа Засгийн газрын тогтолцоогоор нь сайжруулах ажилтай уялдуулж хийх гэж байгаа. 

Энэ ажил 2026 онд хийгдэх тооцоололтой байгаа. 

6 хувийн хөтөлбөрийн хувьд оны өмнөөс нийт 800 орчим тэрбум төгрөгийн зээлийг 6.200 орчим иргэнд олгосон байгаа. Энэ онд 1.2 их наяд төгрөгийн зээл гарна гэснээрээ гарна.

Энэ оны хувьд нийт гарч байгаа зээлийн 35-36 хувийг орон нутагт олгосон. Хуримтлалын сангийн эх үүсвэр нэмэгдсэнээр зээлийн хэмжээ нэмэгдэхээс гадна орон нутагт олгож байгаа зээлийн хэмжээ нэмэгдсэн. 

Харин төр хувийн хэвшил хамтарч ипотекийн банкийг байгуулна. Төр тодорхой хувийг нь эзэмшиж байгаа ч гэсэн дийлэнх хувийг нь хувийн хэвшил гадаадын хөрөнгө оруулагч нарт эзэмшүүлэх зорилготой байгаа. Банкнуудтайгаа өрсөлдөхөөс илүү бусад банкнуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг нь тэлэх зорилготой. 

Төрөөс үзүүлэх дэмжлэгийг нь сайжруулснаар ипотекийн хүү буурна гэж үзэж байгаа. 

Шууд дамжуулалт: