Нийгмийг цочроосон гэмт хэргүүд сүүлийн үед гарсан. Үүнтэй холбоотойгоор иргэд цаазын ялыг сэргээнэ, сэргээхгүй гэж иргэд байр сууриа илэрхийлж байна. Тус асуудлын талаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Бид бодит байдлыг бодитоор үнэлж, цэгнэх ёстой. Хэт сэтгэл хөдлөлд автчихсан үед өнгөц дүгнэж цаазын ялыг сэргээх нь зөв гэж бодогдох үе гарна. Гэхдээ цаазын ял бол шийдэл биш.
Цаазын ялтай болсноор далд үйлдэгддэг гэмт хэргүүд улам далд байдалд орох эрсдэлтэй.
Үндсэн хуульд цаазын ял байгаа ч 2015 онд эрүүгийн хуулиас цаазын ялыг хасаж, олон улсын гэрээ конвенцын үүргийг биелүүлсэн. Энэ гэрээ конвенцоос буцвал гадаад харилцаанд олон саад хоригууд хүлээж байгаа.
Цаазаар авах ялын үр нөлөө гэж зүйл байдаг. Цаазын ял хуучин эрүүгийн хуульд байснаараа гэмт хэргийн тоо, тодорхой хүнд гэмт хэргийн тоо буурдаггүй. Хүнд гэмт хэргүүд хөшигний ард үлддэг байсан.
Ялангуяа хүчиндэх гэмт хэргүүд хөшигний цаана үлддэг. Тус гэмт хэргийн тодорхой хувийг ойр дотно хүмүүс үйлддэг. Үүнийг мэдээлэх юм бол ойр дотно хүнийг нь цаазаар авах юм байна гэх ярианаас болж хохирогч хохироод үлдэх нөхцөл байдлыг бүрдүүлдэг.
Цаазаар авах ялтай үед хэлмэгдүүлбэл буцааж болохгүй. Тэгэхээр гэмт хэрэгтэнд зохих ялыг нь оноох нь зүй ёсны хэрэг. Жишээ нь бүх насаар нь хорих ял байдаг. Цаазын ялтай болсноор хэлмэгдүүлэлт гарч болзошгүй байдаг.
Шууд дамжуулалт: