Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.09.17 09:40
1143
"Gem mall" худалдааны төвд эхнэрээ 23 удаа хутгалж хөнөөсөн Н.Э-д холбогдох шүүх хурал болж байна

Gem mall худалдааны төвд эхнэрээ 23 удаа хутгалж, хөнөөсөн этгээдэд холбогдох шүүх хурал  яг одоо болж байна.

Хэргийг эргэн сануулбал, Баянгол дүүргийн нэр бүхий худалдааны төвд энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэн Н.Э нь эхнэрээ олон удаа хутгалж онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон.

Уг этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах”-ийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2025.07.24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж, тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж 2025.07.31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.