m.mn
түрүүлж мэдээлнэ
Хууль эрх зүй
2025.09.17 11:14
364
Хар тамхи худалдан борлуулдаг этгээдийг баривчиллаа

Хар тамхитай тэмцэх газраас олон улсын карго үйлчилгээ ашиглан улсын хилээр синтетик төрлийн мансууруулах бодис нэвтрүүлэн, борлуулж байгаа үйлдлийг баримтжуулан шалгаж Чингэлтэй дүүргийн дугаар хороонд оршин суух иргэн Х-г энэ оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дайчлан баривчилжээ. Сэтгэцэд нөлөөт “Мөс” гэх нэршилтэй бодис 310.5 граммыг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.