Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2025.09.17 13:54
1439
Хохирогчийн ээж: Охиныг минь хүчирхийлсээр байгаад ингэж болдог юм байна гэж бодоод сүүлдээ амийг нь авчихлаа

Gem mall худалдааны төвд эхнэрээ 23 удаа хутгалж, хөнөөсөн этгээдэд холбогдох шүүх хурал өнөөдөр болсон. Энэ үеэр талийгаач бүсгүйн ээж хэвлэлд мэдээлэл өгсөн юм.

Хохирогчийн ээж: Н.Энхбат охин руу маань залгахаар айгаад чичрээд ярьж чаддаггүй байсан. Маш их дарамтад байсан. Дарамтаас болоод аргаа ядаад охин минь салахаар шийдсэн.  Өмгөөлөгчийн асуусан хариултад ч жүжиглэж худлаа хариулсан. Н.Энхбат их жүжигчин хүн. Дандаа худлаа ярьдаг.  Худлаа ярьж, өөрийгөө өмгөөлөөд байхаар нь даралт ихсээд шүүх хурлаас гараад ирлээ.

Хүчирхийлсээр байгаад ингэж болдог юм байна гэж бодоод сүүлдээ амийг нь авчихлаа. Үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг нь аймшигтай. 

Том хүү нь багаасаа аавдаа зодуулж, их дарамтад өссөн гэдгээ өөрөө хэлж байсан. Би аавыгаа үзэн яддаг, аавыгаа аав гэж хэлмээргүй байна гээд ярьдаг байсан. Гэтэл аавынх нь талынхан хүүг 8-р сард авч яваад, хүүгийн санаа өөрчлөгдөөд байх шиг байна. 

14 настай охин амиа хорлох юмсан гэж хүртэл ярьдаг байсан. Танай аав ээж юу хийж явж байгаа юм гээд бид нарыг гэртээ оруулдаггүй байсан. Охиноо зовоохгүйн тулд аяыг нь хараад л байж байдаг байсан. 

Н.Энхбат ерөөсөө ажил хийдэггүй. Гэртээ хэвтээд л миний охиныг дарамтлаад байж байдаг байсан. Тусдаа амьдардаг би ч харахаараа айдаг. 

Шууд дамжуулалт: