Gem mall худалдааны төвд эхнэрээ 23 удаа хутгалж, хөнөөсөн этгээдэд холбогдох шүүх хурал өнөөдөр болсон. Энэ үеэр талийгаач бүсгүйн аав хэвлэлд мэдээлэл өглөө.
Хохирогч бүсгүйн аав: Бараг гэмт хэрэгтний талд орж байна. Эцсийн эцэст энгийн ард иргэд л хохирч байна.
Цаазын ялыг л сэргээж өгмөөр байна. Хүн алсан хүнд өршөөл үзүүлмээргүй байна. Энэ чинь хүн биш араатан байна шүү дээ.
Охиныг минь санаатайгаар, төлөвлөж алсан. Хүүхдийнхээ төрсөн өдрийн өмнөх өдөр нь ээжийг нь хөнөөсөн. Маргааш нь хүү нь төрсөн өдрөө тэмдэглэх гээд ээжтэйгээ ярьж л байсан байж таараа. Хадмуудаа хөдөө явчихсан байх хойгуур нь санаатайгаар миний охины аминд хүрсэн.
Шүүх хурал дээр би хайртай байсан гэж хэлж жүжиглэж байна. Тухайн үед охиноо Н.Энхбаттай суух гэж байхад нь дургүйцэж байсан.
Шууд дамжуулалт: