УИХ-ын гишүүн Баярбаатараас тодрууллаа. Тэрээр "Нам өөрөө төр засгийн дээр байж болохгүй гэж олон шүүмжлэл дагуулдаг. Хэрэв намын дарга ерөнхий сайд байна гээд хатуу заачихвал энэ нь төрийн дээр буюу хуулийн дээр нам байх хэлбэр рүү орж байгаа юм. Хуульд юу гэж заадаг вэ гэхээр УИХ-н сонгуульд ялалт байгуулсан намаас ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэдэг. Намын дарга гэж заагаагүй. Олон кэйс бий л дээ. 2016 онд МАН-ын дарга М.Энхболд байх үеэр ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болсон. Ерөнхий сайд намын дарга байх зарчим ч байж болохгүй. Намын даргыг ерөнхий сайдад нэр дэвшүүлж болно л гэсэн заалт бий.
Удирдах зөвлөл хурлаа хуралдуулаад, 2025 онд намын их хурлыг хуралдуулах товыг тогтоох ёстой. Хууль хяналтын байгууллага улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд оролцоод байна уу гэдэгт улс төрийн дүгнэт гаргах хэрэгтэй. Улс төрийн намын байранд нэгжлэг хийж, хорилоо. Нийгэмд үүнийг намын даргын өрсөлдөөнтэй холбон ойлгож байна. Улс төрийн намыг явцуу, бүлэглэлийн ашиг сонирхлоос хол байлгах хэрэгтэй. Бүх гарч байгаа шийдвэр хамтын байх ёстой. Хамтын шийд гэдэг хуралдаж, хэлэлцэж, санал авна. Олонхийн шийдвэрийг дагана. Цөөнхийн шийдвэрийг хүндэтгэх ёстой" гэлээ.