УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ " 2025 ондоо багтааж, улс төрийн намууд хурлаа хийж дүрмээ шинэчлэх байх. Энэ утгаараа МАН-ын хурал болох ёстой. Сая АН-ын хурал болж, 10 жилийн хугацаанд улс төрийн шуургатай байсан нам сая хурлаараа шинэчлэл хийгээд ороод ирлээ. МАН том шинэчлэлийг хийгээд л явж байсан. Ардчилалтай холбоотой, хүний эрх, төрийн шинэчлэл, Үндсэн хуультай холбоотой асуудлыг нэн тэргүүнд тавьж манлайлж байгаа. Бүлгийн хурал дээр намын дарга намын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЕНБД Я.Содбаатар дарга хоёуланд нь бид асуудлыг тавьсан. Энэ долоо хоногт УЗ хуралдаж, ирэх долоо хоногт бага хурлаа хуралдуулна" гэлээ.