Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл хийлээ. Тэрээр "Өнөөдөрт ЗГ-т ЭМД-ын нөхцөл байдал хийлээ. Үүнтэй холбоотой ЭМДЕГ-ын даргатай хамтарч ажиллахгүй гэх тайлбараа хийлээ.
ЭМДЕГ-ын дарга С.Энхболдтой цаашид хамтарч ажиллах боломжгүй нөхцөл байдалтай байна.
ЭМДС-д үүсээд байсан 316 тэрбум төгрөгийг өмнөх сайд төлж барагдуулж, 2025 оныг ямар нэгэн өргүй үйл ажиллагаа эхэлсэн ч эхний найман сарын байдлаар ЭМДС нийт 142 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болжээ.
2025 онд дахин 142 тэрбум төгрөгийн өртэй болжээ. Үүнээс гадна улсын эмнэлгүүд ААН-үүдэд 196 тэрбум төгрөгийн өртэй болжээ. Эмийн ханган нийлүүлэлтээ зогсоох нөхцөл байдалд хүрээд байна. Яамны хүрээнд энэ оны гүйлгээг нарийвчлан харвал зарим байгууллагыг алагчлан санхүүжилт хийсэн зүйл ажиглагдаж байна. Даатгалын сангийн үндсэн үүрэг зөрчигдөж байгаагийн нотолгоо нь ард иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна. ЭМДС нөөц хязгаартай, төсөв хүрэхгүй байгаа нь үнэн. Өвчлөлийн тоо нэмэгдэж, эмнэлэгч очих тоо эрс нэмэгдсэн нь үнэн. Гэхдээ алийг нь түрүүлж эмчлэх вэ гэдэг бодлого, менежмент сэтгэл дутаж байна. ЭДЕГ нэхэмжлэхээ хянаж чаддаггүй нөхцөл байдал нь анхаарал татсанаас даргыг огцруулж, дараагийн даргын сонгон шалгаруулалт зарлах үүрэг чиглэлийг ЕС-аас авлаа" гэлээ.