Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Live
2025.09.17 16:08
305
О.Батнайрамдал: Бид алдагдсан боломж биш ашиг ярих ёстой

УИХ-ын гишүүн Э.Батнайрамдалаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр "Онтре" ХХК-ийн талбайгаас олборлолт явуулж байгаа тохиолдолд дараагийн гурван жилдээ Оюутолгойн бүлэг ордод алт, зэсийн агуулга сайжирна. Тийм ч учраас эдийн засгийн өсөлтийг 6.5 хувиар тооцсон. 

"Онтре"-ийн талбай дээр монгол улсын эрх ашиг хангагдах ёстой, үндсэн хууль биелэх ёстой. Шинэ хөрөнгө оруулалт хийгдэх ёстой гэж үзэж байна.

Хянан шалгах түр хороо хоёр зүйл дээр анхаарч байна. Нэгдүгээрт, Онтрегийн талбай дээр шинэ хөрөнгө оруулалт байгуулагдах , хоёрдугаарт Рио тинтогоос авсан 12 тэрбум долларын 11.1 хувийн хүүг бууруулах. Өнөөдрийн байдлаар зээлийн хүү томорсоор байгаад бид 10 гаруй жил ногдол ашиг авахгүй дүр зурагтай байна. 

Оюутолгойн зээлийн хүүг 7 жил тутамд ярих ёстой ч хэн ч гараа хөдөлгөхгүй байсаар байгаад он дуусахад 105-хан хоног үлдлээ. Хэрвээ бууруулж чадахгүй бол манай улс алдагдал хүлээсэн хэвээр үлдэнэ. Өмнө нь гарч байсан алдааг давтахыг зөвшөөрөхгүй.

Бид Онтре дээр гэрээ хийж, зээлийн хүүгээ бууруулж чадвал ногдол ашиг авах хугацаагаа 8-10 жилээр наашлуулж чадна. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байж бидний авах өгөөж нэмэгдэнэ" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: