Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.09.18 08:49
143
Т.Энхжин чөлөөт бөхийн ДАШТ-ий монголын баг тамирчдын 82 дахь медальтан боллоо

Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болж байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Түвшинжаргалын Энхжин АНУ-ын бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Пан Америкийн АШТ-ий хошой аварга Эллен Килтийг 4:2-оор ялсанаар хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр “Загреб-2025” ДАШТ-ий Монголын багийн гурав дахь медальтан болж байна. Мөн түүний энэ амжилт ДАШТ-ээс хүртсэн Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын 82 дахь медаль, 46 дахь хүрэл медаль болов.