Өнөөдөр болох үйл явдал:
08:15 цагт: Тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клубээс Эрчим хүчний зохицуулах хороотой хамтарсан өглөөний уулзалт зохион байгуулна.
08:30 цагт: Монгол анагаах ухааны эмч нарын сайн дурын үнэ төлбөргүй үзлэг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд эхэлнэ.
09:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
09:30 цагт: Монгол-Хятадын Барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын форум “Корпорэйт конвеншн центр”-т болно.
10:00 цагт: Угаарын хийн хордлого, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, Тавантолгой түлш ХХК, “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв" ОНӨААТҮГ хамтран НОБГ-ын 3 давхарт 301 тоотод мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байгаа тухай хэвлэлийн хурлыг МҮЭХ-ны төв байранд зохион байгуулна.
11:00 цагт: Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийг ашиглалтад оруулсан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Лавай" захын хажууд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Соёлын тэргүүний ажилтан Б.Баяндалай "Өөдрөг" цомгийн баярын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
11:30 цагт: АНУ дахь "Монгол авьяас" академиас "AAU Volleyball-2026"-ын сонгон шалгаруулалтын бүртгэл албан ёсоор эхэлж байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
12:00 цагт: "Ulaanbaatar music festival-2025" хөгжмийн наадмын хэвлэлийн хурал "King ballroom"-д болно
12:00 цагт: УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Жавхлан нарын шууд оролцоотой Засгийн газрын хурлын тэмдэглэлийг сум, аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн нь газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдахад хүрч байгаа ноцтой асуудлыг төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдэд хандаж АТГ, ЦЕГ, Төрийн албаны зөвлөлд хууль бус үйлдэл болж буй талаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.