Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
92
E-Mongolia 5.0: Төр цахим үйлчилгээний дараагийн шинэчлэлээ энэ сард зарлана

E-Mongolia систем таван жилд хоёр сая гаруй хэрэглэгчтэй үндэсний хэмжээний платформ болон хөгжлөө. Тус системээс өдөрт 100 мянга гаруй хүн төрийн 87 байгууллагын 1,260 гаруй үйлчилгээ авч буй нь Монгол Улсад цахим засаглал амжилттай хэрэгжиж буйн илрэл.

Энэ таван жилийн хугацаанд иргэд 85 сая гаруй цахим үйлчилгээ авсан нь 1.7 их наяд төгрөг хэмнэсэн гэж үзэж байна.

Эдгээр амжилтад тулгуурлан иргэдийн хүлээлт, хэрэгцээнд нийцсэн шинэ шийдлүүд бүхий E-Mongolia 5.0 хувилбарыг энэ сарын 20-нд олон нийтэд танилцуулна. Энэ хувилбар нь зөвхөн техник технологийн сайжруулалт бус иргэн төвтэй төрийн үйлчилгээг дараагийн түвшинд гаргах шинэчлэл юм.

Үүнд:

-Ухаалаг, хялбар таних, нэвтрэх шийдэл

-Хиймэл оюунд суурилсан “иргэнээ хөтөлдөг” цэс

-Төлбөр тооцооны цогц үйлчилгээ

-Дахин загварчилсан дизайн

-Лавлагаа, тодорхойлолт олон хэлээр авах боломж

-Шинэ төрлийн үйлчилгээнүүдийн цахимжуулалт…

E-Mongolia 5.0 нь Монгол Улсын цахим шилжилтийн дараагийн том алхам болж, иргэд төрийн үйлчилгээ авахад илүү хялбар, илүү хүртээмжтэй болно.