УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалангаас тус асуудлын талаар тодрууллаа.
Тэрээр, Энэ төсөв жижүүрийн төсөв байна. Ямар ч бодлогын шинэчлэлт, манлайлал алга. Дахиад л авлигажсан бүтэц, тогтолцоогоо тэжээдэг төсөв орж ирж байна. Бид төсөв дээр маш шүүмжлэлтэй хандаж байгаа.
Мөн хүний хөгжил руугаа чиглээгүй. Аж ахуйн нэгж иргэд татварын дарамтын асуудлыг маш ихээр ярьж байгаа. Гэтэл энэ төсөвт татварын бодлогын шинэчлэлт огт харагдахгүй байгаа. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлсэн гэж ярьж байгаа боловч тэр нь ердөө 375 тэрбум төгрөгийн асуудал. Гэтэл ард иргэд, аж ахуйн нэгжээсээ 29-30 их наядын татвар хураах гэж байгаа. Тэр мөнгө хаашаа, юунд зарцуулагдах гээд байгаа юм.
Шууд дамжуулалт: