Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
274
 Г.Лувсанжамц: Цаазын ялыг сэргээвэл хэлмэгдүүлэлт болох эрсдэлтэй

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Цаазын ялтай болсноороо хүний эрхийг хамгаалж чадах уу гэдгийг логиктойгоор бодох үзээсэй гэж хүсэж байна. Зарим гишүүд цаазын ялыг сэргээ гэж ярьж байна. Энэ нь яг зөв шийдэл мөн үү биш үү. Өнөөдөр шүүхэд итгэх итгэл хэдэн хувьтай байгаа билээ.

Итгэл бага байгаа түвшинд цаазын ялыг сэргээвэл эсрэгээрээ хууль хүчний байгууллагууд иргэдээ хэлмэгдүүлдэг болж хувирах эрсдэл байгааг ойлгоосой гэж хүсэж байна. 

Хэдий муу муухай мэдээлэл байгаа ч гэсэн бид зөв шийдлийг гаргахын тулд логиктой сэтгэж, ажиллах ёстой гэж бодож байна. 

Шууд дамжуулалт: