m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
5 цагийн дараа
99
"Үр дүнд суурилсан хяналт, шинжилгээ, үнэлгээ" сургалт Дундговь аймагт эхэллээ
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академи, MERIT төсөлтэй хамтран “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт хоёр өдрийн сургалтыг зохион байгуулж эхэллээ.
Сургалтын зорилго нь аймгийн бодлого төлөвлөлт хариуцсан төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлж, орон нутгийн хөгжлийн баримт бичгийг үр дүнд суурилсан, нотолгоонд тулгуурласан байдлаар боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.
Сургалтад MERIT төслийн ахлах техникийн зөвлөх Рэймонд Жирвэйс, Удирдлагын академийн багш Ё.Батсүх, MERIT төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний багийн ахлагч С.Дэлгэрмөрөн нар урилгаар оролцож, туршлагаасаа хуваалцаж байгаа нь онцлог боллоо.
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун сургалтыг нээж үг хэлэн, төрийн албан хаагчдын чадавхыг тасралтгүй дээшлүүлэхийн ач холбогдлыг онцолж, сургалтад оролцогчдод амжилт хүслээ.