УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2026 оны төсвийг буцаах горимын санал гаргаж, чуулганы танхимыг орхиж гарсан. Тиймээс түүнээс зарим зүйлийн талаар тодрууллаа.
Тэрээр, УИХ Үндсэн хууль зөрчиж байна гэж би үзэж байна. Засгийн газрын оруулж ирсэн төсвийн тухай хууль нь өөрөө төлөвлөгөөтэй, хөтөлбөртэй байх ёстой. Монгол Улсын аудитын дүгнэлт дээр ч заасан байна.
2021-2025 оны хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл төлөвлөгөөг баталчихсан. Одоо 2026-2030 оны төлөвлөгөө байхгүй.
Төлөвлөгөө, хөтөлбөрийг УИХ батлаагүй байхад төсөв орж байгаа нь Үндсэн хуулиа зөрчиж байна. Үндсэн хуулийн 25.7-д УИХ-ын онцгой бүрэн эрх бол төсөв батлах. Төсөв батлахдаа хөтөлбөр, төлөвлөгөөг нь баталсан байх ёстой байдаг.
Энэ төсөв дээр төрийн өмчийн компаниуд 22.8 их наядын өр төлбөр алдагдалтай байгаа. Энэ бол бүгд авлигал гэж би үзэж байна. Энэ чинь 3,4-р хорооллыг 2 дахин нугалсан хороолол барих мөнгө. 100 сая төгрөгөөр нэг айл орон сууцанд орно гэвэл 25 мянган айл орон сууцанд орох мөнгө.
Шууд дамжуулалт: