Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
164
Т.Доржханд: Шүүсийг нь шахсан төсөв орж ирж байгаа

Шадар сайд Т.Доржхандаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр, Энэ жилийн төсвийн онцлог нь иргэдээр хэлэлцүүлж, саналыг нь авсан. Өмнөх жилийн төсвийг Засгийн газар бүрэлдээд л шууд өргөн барьчихсан. Энэ нь боогдчихсон төсөв байсан.

Харин энэ удаагийн төсөв дээр гишүүд илүү олон талаас нь саналаа өгч, яамууд саналаа өгсөн болохоор шүүсийг нь шахсан төсөв орж ирж байгаа. 

Гурван зүйл дээр анхаарч байгаа. Тэр нь боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, зам дээр анхаарч байна. Бүх зүйлийг бид санхүүжүүлэх боломж байхгүй. Гэхдээ энэ удаа эрчим хүчний салбарт маш их анхаарал тавьж байгаа.

3.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт 2026 онд хийгдэнэ. Үүнээс 370 тэрбум төгрөг нь улсын төсвөөс хийгдэнэ. Үлдсэн нь хувийн сектороос хийгдэх юм.

Эрчим хүчний реформын үр дүн нь энэ. Бид 40 жил цахилгаан станц барьж чадаагүй. Гаднаас мөнгө босгох гэхээр нүүрсний станц санхүүжүүлэхгүй гээд гацаж байсан. Хувийн сектор нь орох гэхээр алдагдалтай, зардлаа нөхөж чадахгүй. 

Харин одоо үр дүнд нь хувийн секторын хөрөнгө оруулалтууд орж ирж байна. 2028 он гэхэд манай улс эрчим хүчний бие даасан улс байх нь тодорхой байна. 

Шууд дамжуулалт: